Хүүхдийн оролцоо, манлайллыг дэмжих, бусад сумдын хөгжил, бүтээн байгуулалттай танилцах, сайн туршлагаас суралцах зорилгоор сумын ИТХ-аас төлөвлөгөөний дагуу Мини парламентын хүүхдүүдийг Хэнтий аймгийн Баян-Адарга, Биндэр сумдаар туршлага судлах аялал зохион байгуулсан.

Аяллын үеэр хүүхдүүд тухайн сумдын нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалттай танилцах, түүх, соёлын дурсгалт газруудаар зочлон нутгийн онцлог, өв уламжлалыг судлах, эх орон, төрөлх нутгаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зэрэг чухал ач холбогдолтой аялал болсон..

Аялал нь хүүхдүүдэд сум орны хөгжлийн талаар бодит ойлголт өгч, ирээдүйд нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэл, идэвх санаачилгыг нэмэгдүүлсэн арга хэмжээ болсон гэдэгт итгэлтэй байна.

Арга хэмжээнд оролцсон нийт хүүхдүүддээ баярлалаа, зуны амралтаа үр дүнтэй, гэр бүлтэйгээ аз жаргалтай, дурсамж дүүрэн өнгөрүүлж, цаашид олон олон санал санаачилгуудыг гаргаж идэвтэй ажиллахыг хүсье.














