Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Инженерийн хийцтэй худгуудыг засварлав

2015-01-29

Инженерийн хийцтэй худгуудыг засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын  хэсэг 5 хүний бүрэлдэхүүнтэй Засаг даргын 57 тоот захирамжийн дагуу байгуулагдаж 3 удаа хуралдаж тендерийг зарлаж 10 сая төгрөгөөр богино яндант 9 худгийг засварлахаар боллоо.

Тендерт оролцохоор ААНэгж, иргэдээс материал ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.2 дахь заалтын дагуу шууд худалдаж авах нөхцөл үүсч байгаа тул тендерт оролцохоор “Норовлин” иргэдийн бүлгээс тендерийн бичиг баримт ирсэн тул шууд гэрээ байгууллаа.

Засаг даргын 95 тоот захирамжаар байгуулагдсан гэрээний биелэлт, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсэг 8-р сарын 12-нд худгийн тоног төхөөрөмжтэй танилцсан бөгөөд Shaheen star 3900 dx мотор 9 ширхэг, насос 35-40м 9 ш, тросс 150м, шланк 0,25 150м, комучик 50ш, буюу 6580000 төгрөгийн тоног төхөөрөмж татан авчирсан байна.

10-р сарын 31-нд ажлын хэсэг худгуудын засварын ажилд хяналт тавьж хүлээн авч хариуцсан малчдад хүлээлгэн өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%