Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

соёлын төвийн үзэгчдийн сандал

2015-01-29

            ОНХСангийн 8 сая төгрөгийн хөрөнгөөр сумын соёлын төвийн үзэгчдийн сандал худалдан авах ажын хэсэг Засаг даргын 52 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан 2014 оны 4-р сарын 21-нд анхны хурлыг хийж техникийн тодорхойлолтыг боловсруулан  8  сая төгрөгөөр 150 суудал бүхий 50 ширхэг сандал, хурлын ширээ 2 ширхэг, индэр 1ширхэг худалдан авахаар  үнийн саналыг ААН, иргэдийн бүлэгт хүргүүллээ.

Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу ААН, иргэдийн бүлэг 5 хуулийн этгээд тендерийн материалаа хуулийн хугацаандаа ирүүлснийг ажлын хэсэг хянан үзэж 100%-ын саналаар В.Мөнхзул ахлагчтай “Бид чадна” иргэдийн бүлэгтэй гэрээ байгуулан ажиллаа.

“Бид чадна” иргэдийн бүлэг 2014 оны 4-р сарын 26-нд гэрээгээ байгуулан 5-р сарын 26-нд ажлын хэсэг техникийн тодорхойлолтын дагуу соёлын төвийн үзэгчдийн угсраа 3 суудал бүхий 50 ширхэг сандал, хурлын ширээ 2 ширхэг, индэр 1 ширхэгийг хүлээн авч соёлын төвд хүлээлгэн өглөө.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%