Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Гудамжны гэрэлтүүлгийг сайжруулах ажил

2015-01-29

        Тус  ажлын комисс нь засаг даргын  2014 оны 03-р сарын 03 ны 23 тоот захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж ажиллах хугацаандаа тендэрийн хуулийг баримтлан хуулийн хугацаанд нь тендэр зарласнаар 2 тендэрийн материалыг авч шалгаруулснаар Б. Дашцэрэн ахлагчтай * Ширээт * бүлгийн материал шалгарсан тус тендер нь 15 сая төгргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил юм.  Тендэрт шалгарсны дараа 2014 оны 05-р сарын 19 ний 91 тоот захирамжаар Ширээт бүлгийн ажилд хяналт тавих 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын комисс байгуулагдан ажиллав.  Гудамжны гэрэлтүүлгийг сайжруулах хүрээнд хийж буй ажлын талбай нь Норовлин багийн Эгийн 4-р эгнээнд 10 шон , Булгийн 4-р эгнээнд 5 шон босгох  ажлуудыг хийж гүйцэтгэв.   Ажлыг хийж гүйцэтгэх явцад   тендэрийн техникийн тодорхойлолтонд заасан материалуудын дагуу хийж байгаа эсэхэд 3 удаа, ажлын явц ,чанарын байдалд 2 удаа   комиссын бүрэлдхүүнээрээ  шалган үзэв  Гүйцэтгэгч Б Дашцэрэн ахлагчтай Ширээт бүлэглэл нь тендэрийн ажлыг  гэрээний дагуу хугацаандаа чанарын сайн үнэлгээтэй,  100% гүйцэтгэлтэйгээр 2014 оны 09-р сарын 03 ны өдөр хийж дуусгасныг 2014 оны 09-р сарын 25 ны өдөр ЗДТГ ын мэдэлд хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%