Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

хүндэтгэлийн хөшөөт цогцолбор

2015-01-29

            Хэнтий аймгийн Батширээт сумын ОНХСангаас санхүүжүүлэн 2014 онд хийж гүйцэтгэх ажлын жагсаалт дахь 2307А2014010 дугаар бүхий “Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө барих” тендерийн ажлын үнэлгээний хороо сумын Засаг даргын 2014 оны 4-р сарын 14-ний өдрийн 48-р тоот захирамжаар Г.Ганцогт, Д.Бүдханд, Н.Цэцэгмаа, С.Алтанцэцэг, Ч.Болорцэцэг гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж 4-р сарын 18-ны өдрийн 15.00 цагт үнэлгээний хорооны анхны хурал хуралдан тендерийг цахимаар болон сонингоор зарлах, үнэлгээний хорооны ажлын хэсгийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах, техникийн тодорхойлолтыг боловсруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.

Үнэлгээний хорооны ажлын хэсгийн хуралдааны шийдвэрээр уг ажлын тендер 4-р сарын 18-наас 5-р сарын 02-ны өдрийн 13.00 цаг хүртэл зарлагдаж сумын ААНэгжүүдэд үнийн саналын урилга хүргүүлсэн ба УБ хотоос 2 ААНэгж тендерийн бичиг баримт худалдан авсан боловч зарласан хугацаанд тендерт оролцох тухай ямар ч бичиг баримт, санал ирээгүй тул төлөвлөгөөний дагуу ажлын хэсгийн 2-р хуралдааныг 5-р сарын 2-ны өдрийн 14.00 цагт хийж уг хуралдааны шийдвэрээр хугацааг дахин 14 хоногоор сунгаж 5-р сарын 16-ны өдрийн 13.00 цаг хүртэл  зарласан. Дахин зарласан хугацаанд “Альфа моторс” ХХК тендерт оролцох бичиг баримтаа ирүүлсэний дагуу ажлын гүйцэтгэгчээр сонголоо. “Альфа моторс” ХХК-ийн ирүүлсэн баримт бичиг нь бүрэн, шаардлага хангасан, 40.000.000 төгрөгөөр хуанлийн 61 хоногт хийж гүйцэтгэх саналтай байсан. Тендерийн ажлын гүйцэтгэгчийг тендерийн үнэлгээний заавар, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хянан үзэж шалгаруулсан тухай үнэлгээний хорооны ажлын хэсгийн шийдвэрийг мөн өдөр сумын Засаг даргад уламжлан хүргүүллээ.  

Үнэлгээний хорооны ажлын хэсгийн хуралдааны шийдвэрийн дагуу гүйцэтгэгчээр сонгогдсон “Альфа моторс” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганхуяг 2014 оны 5-р сарын 22-ны өдөр уг тендерийн захиалагч сумын Засаг дарга Ц.Баярсайхантай тендерийн ажлыг 2014 оны 6-р сарын 1-нээс 8-р сарын 1-ний өдөр хүртэл хуанлийн 60 хоногт хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан амжилттай хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%