Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Шинэ суурьшлын бүсэд эрчим хүч татах ажил

2015-01-30

Шинэ суурьшлын бүсэд эрчим хүч татах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо  5 хүний бүрэлдэхүүнтэй Засаг даргын 28 тоот захирамжийн дагуу байгуулагдаж  3-р сарын 21-ээс 1 сарын хугацаатай тендер зарлаж нэг ч үнийн санал ирээгүй учир 5 сарын 4 хүртэл дахин зарлаж үнийн санал ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.2 дахь заалтын дагуу шууд худалдаж  шууд гэрээ байгуулах нөхцөл үүссэн.

Ингээд захиалагч ААББ ХХК, Хөх Өндөр уул ХХК-д санал тавьж үнийн санал аван Хөх өндөр уул ХХК-тай шууд гэрээ байгуулсан.

Засаг даргын 2014 оны 6 сарын 2 –ны 113 тоот захирамжаар байгуулагдсан гэрээний биелэлт, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсэг  гүйцэтгэлийн явцад 3 удаа хяналт тавьж ажилласан. Ажлыг гэрээний дагуу сайн гүйцэтгэж 2014 оны 8 сарын 1-нд ажлаа дуусгасан. 2014 оны 9 сарын 30-ны өдөр 307 тоот мэдэгдэл аймгийн ЦТСалбарт өгснөөр менежер Х.Ганчулуун ахлагчтай комисс 2014 оны 11 сарын 13-нд ирж хүлээж аваад 2014 оны 11 сарын 15-аас ашиглалтанд оруулах зөвшөөрөл өгсөн.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%