Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Туршлага судлах аялан сургалт зохион байгуулагдлаа.

2015-11-02

2015 оны 10 дугаар сарын 30
Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр даян дэлхийн байгаль орчны сангаас хамтран хэрэгжүүлж буй "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" - МОН/13/303 төслийг Монгол орны олон янз экосистемийн нэгдмэл байдлыг хангаснаар дэлхийн хэмжээнд ач холбогдол бүхий биологийн төрөл зүйлийн оршин байх нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор хэрэгжүүлдэг байна.
         "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" - МОН/13/303 төслийн удирдлагаас тус төсөл хэрэгжиж буй бүс нутаг дахь байгаль хамгаалах малчдын нөхөрлөлүүдийн чадавхи, нөөцийг бий болгох, сум орон нутгийн захиргаадын үйл ажиллагааг төслийн үйл ажиллагаатай уялдуулах дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд Дорнод аймгийн Цагаан овоо, Хэнтий амйгийн Норовлин сумдын ЗДТГ-ын төлөөлөл, "Түмэнхаан Шалз"ын ОНТХГазар хариуцсан байгаль хамгаалагчид, "Түмэнхаан Шалз"ын ОНТХГ-т нутагладаг 2 сумдын 8 нөхөрлөлийн ахлагчид, тус бүр нэг гишүүнийг оролцуулсан сургалт Батширээт сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулагдлаа. сургалтын ерөнхий зохион байгуулагчаар "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" - МОН/13/303 төсөл, Цагаан-Овоо, Норовлин сумдын ЗДТГ, Батширээт сумын ЗДТГ, Нөхөрлөлүүдийн холбоо.
тус сургалтын зорилго:
  1.  Онон голын сав газрын байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа, дундын сангийн бүрдүүлэлт, ашиглалт зэрэг туршлагатай танилцах
  2. ОББЦГ-ын хамгаалалтын захиргаа, орчны бүсийн менежмент, орчны бүсийн зөвлөлүүдийн үйл ажиллагаа, орчны бүсийн сан түүний эргэлтийн зээл, зарцуулалтын орлогуудтай танилцах
  3. Хавтгар" ОНТХ-ын үйл ажиллагаа, түүний онцлог талууд, орон нутгийн удирдлага, сумдын оролцоо, төсөв бүрдүүлэлтийн байдалтай танилцах
  4. Төрийн болон төрийн бус байгууллагууд, нөхөрлөлүүд хэрхэн харилцан үр ашигтай хамтран ажиллаж байгаа туршлагыг судлах зэрэг юм_


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%