Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Лааз үйлдвэрлэснээр жилд 6 сая ам.долларыг хэмнэнэ

2016-01-25

Дотоодын үйлдвэрлэгчид жигнэсэн махнаас эхлээд элэгний нухаш зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэвч лаазаа гадаадаас импортоор авдаг байв. Харин удахгүй  дотоодоосоо хангах боломжтой.  
“Монгол лааз үйлдвэр” туршилтаар консервны лааз үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэд 210-5000 грамм хүртэлх хэмжээтэй лааз үйлдвэрлэх аж. Ирэх хавар бүтээгдэхүүнээ дотооддоо албан ёсоор нийлүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангахуйц, бүх стандартыг хангаж чадсанаараа давуу талтай юм байна.
Бүх төрлийн жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зөвхөн консервны лааз импортоор худалдан авахад жилдээ 6 сая ам.долларыг гадагш  урсгадаг аж. Дээрх үйлдвэр бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагш урсах валютын  урсгал зогсох боломжтой болох нь.  
Үйлдвэрүүд хоорондоо сүлжээ үүсгэж, шаардлагатай материал, бүтээгдэхүүнийг заавал гадаадаас авалгүй, дотоодоосоо худалдан авалт хийвэл борлуулалт эрс нэмэгдэх бололцоотой аж. Аль болох импортыг багасгаж, өөрсдөө үйлдвэрлэж, бид бүтээгч, үйлдвэрлэгч орон болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5885
4417 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%