Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ойн нөхөрлөлүүдэд сургалт зохион байгууллаа.

2016-04-01

                               2016 оны 04 дүгээр сарын 01
Сумын иргэний танхимд Онон голын сав газрын байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагчдыг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай унтраах, бэлэн байдлыг хангах, чадавхижуулах сэдэвт сургалтыг Хэнтий аймгийн ОБГазар, Дорнод аймгийн ОБГ, Онон голын сав газрын сумдын ЗДТГ-ын байгаль орчны алба, ойн анги, нөхөрлөлийн холбооны удирдах зөвлөл, /ОМННХ/ хамтран  зохион байгууллаа.
              Энэхүү сургалтын зорилго нь:
Онон голын сав газрын байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн идэвхтэн байгаль хамгаалагчдыг түймрээс урьдчилан сэргийлэх, ой хээрийн түймэртэй зохион байгуулалттайгаар тэмцэх, гарсан түймрийг шуурхай унтраах, бэлэн байдлыг хангах, холбооны дэргэд бие даасан бүлэг байгуулж, түймрийн тоног төхөөрөмжөөр хангах, ажиллуулж сургах, тэднийг гамшгийн болон ойн тухай түүнийг дагалдан гарсан холбогдох эрхийн актуудыг танилцуулах, сумын галын бүлгүүдтэй харилцан ажиллагааг тодорхойлж, чадавхижуулах, сав газрын түймрийн нөлөөг буруулахад чиглэгдэх юм байна.
           Хэнтий аймгийн хувьд өнгөрсөн онд нийтдээ 32 удаагийн ой хээрийн түймэр гарч 172,9 сая төгрөгийн шууд зардал гарсан байна. Тус сургалтанд сумын Засаг дарга, нөхөрлөлүүдийн холбоо, байгаль хамгаалагчид, нөхөрлөлүүдийн идэвхтэн байгаль хамгаалагч нарын .... иргэн хамрагдсан байна.
           Хэнтий аймгийн ОБГ-ын мэргэжилтэн ахлах дэслэгч Батхүү - "Галын аюулгүй байдлын тухай хууль" болон тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлтүүд, Хэнтий аймгийн ОБГ-ын хийж хэрэгжүүлж буй ажил, бүтэц зохион байгуулалтын талаар танилцууллаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%