Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ахмад настны зөвлөх үйлчилгээний багаас сургалт зохион байгууллаа.

2016-05-30

                                                       2016 оны 5 дугаар сарын 25

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн 6.3.7 дахь заалтад үндэслэн Монгол улсын засгийн газрын 2016-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 155 дугаар зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд мэдлэг туршлагатай ахмад мэргэжилтнүүдийн сүлжээ, баг ажиллуулж тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой Хэнтий аймгийн хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж буй “Ахмад настны зөвлөх үйлчилгээ” төслийг хэрэгжүүлэхээр тус сумаас Т.Нэргүй ахлагчтай “Зөвлөн туслая” баг хамт олон ажиллаж байна. Иргэний танхимын календарчилсан төлөвлөгөөний дагуу тус багийн зүгээс ЗДТГ-ын хөдөлмөр хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэгтэй хамтран дараах сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа:

·         Эрүүл зөв хооллолт – Т.Нэргүй

·         Уламжлалт эмчилгээ – Б.Гомбожав

·         Талх нарийн боов хийх арга – Д.Догмидмаа

Энэхүү сургалтанд иргэдийн төлөөлөл нийт 17 иргэн хамрагдсан зөвлөгөө авсан байна.  


"зөвлөн туслая" багийн ахлагч Т.Нэргүй

сургалтанд хамрагдагсад

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%