2016 оны 09 дугаар сарын 29-ний өдөр.
Сумын ИТХ-ын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сумын ахмадын аварга шалгаруулах "ВОЛЕЙБОЛЛ"-ын нээлттэй тэмцээнийг МУ-ын гавъяат дасгалжуулагч Ганболдын Дэмбэрэлсайханы нэрэмжит болгон 3 дах жилдээ түүний хүү хурандаа Д.Алтансүхтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд ИТХ-ын Тэргүүлэгч Г.Ганцогт болон ажлын албаныхан оролцлоо. Тэмцээнд эрэгтэй -3, эмэгтэй-3 баг оролцож тойргийн системээр өрсөлдсөн бөгөөд эрэгтэй төрөлд Д.Жаргалсайхан ахлагчтай Батширээт сумын баг алтан медаль, А.Хэрлэнтооно ахлагчтай баг мөнгөн медаль,ЕБС-ийн сурагчид хүрэл медаль, эмэгтэй төрөлд А.Мөнхтуяа ахлагчтай Батширээт сумын баг алтан медаль, Г.Ганцэцэг ахлагчтай баг мөнгөн медаль, ЕБС-ийн сурагчид хүрэл медаль тус тус хүртлээ.Нийт багийн дүнгээр Д.Жаргалсайхан ахлагчтай баг тамирчид шилжин явах цомын эздээр тодорсон байна. Г.Дэмбэрэлсайханы үр хүүхдийн зүгээс 2 гар бөмбөгийг Д.Жаргалсайхан багшид гардуулан өглөө. Гавьяат дасгалжуулагч багшийнхаа гэр бүлийнхэн үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсэн ерөөе.
ЕБС-ийн сурагчид хүрэл медаль хүртлээ.

Г.Ганцэцэг ахлагчтай баг тамирчид

А.Мөнхтуяа ахлагчтай баг тамирчид

ЕБС-ийн сурагчид хүрэл медаль хүртлээ.

А.Хэрлэнтооно ахлагчтай баг тамирчид

1-р байр эзэпсэн Д.Жаргалсайхан ахлагчтай баг тамирчид шилжин явах цомын эздээр шалгарлаа.

Нийт оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.
