Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Өглөгчийн хэрэм

2016-11-07

Ойролцоогоор 3км орчим, үргэлжилдэг бөгөөд урд, өмнө талдаа  хоёр хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл чулуун ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх бөгөөд бусад хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад төвөгтэй болжээ.
Хэрмийн ханын  өндөр 1926 онд Зөвлөлтийн эрдэмтэн С. Кондратьевийг үзэхэд янз бүрийн хэсэгтээ 2.5-4.5м байсан бол одоо хамгийн өндөр хэсэгтээ 3.1м өндөр, 2.5м зузаантай байв. Хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн домоглодог.   
Өглөгчийн хэрэмд барилга орсон ор улбаа байхгүй бөгөөд хэрмийн дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэж С.Кондратьев 12-14-р зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан болов уу гэж үзсэн тал бий.
Харин түүхч Х.Пэрлээ тэндээс олдсон олдвор шавар савны хагархайнуудаар баримжаалан Хятаны үед холбогдоно гэж тогтоожээ. Гэвч Өглөгчийн хэрэм нь Хятаны тухай эх сурвалж бичигт нэр нь гардаггүй бөгөөд Хятан улсын эзэлсэн Монгол аймгийн нутгийн заагаас гадагш Хурхын голын сав газар оршдог дурсгал юм. 

хэрмийн дундах хадан цохио

өглөгчийн хэрэм

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%