Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Жендерийн тэгш байдлыг хангах аймгийн салбар хороо хуралдлаа

2017-01-07

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны А/478 дугаар захирамжаар “Жендерийн тэгш байдлыг хангах аймгийн салбар хороо”-г шинэчлэн байгуулсан. Шинэчлэн байгуулагдсан Салбар хороог аймгийн ЗДТГ-ын дарга ахлаж байгаа бөгөөд 11 хүний бүрэлдэхүүнтэй, үүний 6 буюу 54,5% нь эмэгтэй гишүүн байна.

Салбар хороо анхны хуралдаанаараа Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2020/-ийн төсөл, Дархан-уул аймгийн төрийн байгууллага дахь ажилтнуудын хүйсийн тэнцвэрт байдлын судалгаа /2016-02 сарын байдлаар/-ны талаарх мэдээллийг солилцож, аймгийн салбар хорооны 2017 онд хийх ажлын ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа. 2016 оны байдлаар: Аймгийн хэмжээнд бүх шатны удирдах албан тушаалтан 111, үүнээс 58 эрэгтэй, 53 эмэгтэй. Хүйсийн харьцаа: 52:48 байгаа нь тэнцвэрт байдлыг хангаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6030
4559 / 76%
919 / 15%
269 / 4%
283 / 5%