Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Үйл явдлын мэдээ


нийт 473

Шатрын спортын ууган мастер, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч яруу найрагч, орчуулагч Цэрэндоржийн Цэдэнжавын 111 насны ойг тохиолдуулан “ФОРМОН ТРАНСПОРТ” компанийн нэрэмжит “Хан Хэнтийн мастерууд” шатрын тэмцээнийг зохион байгууллаа

2024-07-15 338
Шатрын спортын ууган мастер, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч яруу найрагч, орчуулагч Цэрэндоржийн Цэдэнжавын 111 насны ойг тохиолдуулан “ФОРМОН ТРАНСПОРТ” компанийн нэрэмжит “Хан Хэнтийн мастерууд” шатрын тэмцээн 7-р сарын 15-аас 17-ны өдрүүдэд Батширээт суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд ФМ 4, спортын мастер 7, дэд мастер 5, Хэнтий, Сүхбаатар, Ховд, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод, Төв, Өвөрхангай аймаг, Улаанбаатар, Багануурын нийт 184 шатарчид оролцсон.

Электрон танхины хор уршиг ба үр нөлөө

2024-07-01 1028
"ЭРҮҮЛ ХЭРЭГЛЭЭ - ЭЕРЭГ ХАНДЛАГА" Хорт зуршлаас татгалзъя

УРИАЛГА

2024-07-01 303
Иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бий болгохын төлөө чанартай, шим тэжээлэг, эрүүл хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, утаат болон электрон тамхинаас татгалзан “Эрүүл хэрэглээ - Эерэг хандлага”-ыг бий болгох, түгээн дэлгүүлэхийг иргэд, аж ахуйн нэгжүүдийг УРИАЛЖ байна.

“МӨРӨӨДЛИЙН ӨРТӨӨ – ХИШИГ ӨДӨР” арга хэмжээг зохион байгууллаа

2024-06-14 345
2024 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан ЕБС-ын 9-р ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход туслах, чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлэл хүргэх зорилгоор “МӨРӨӨДЛИЙН ӨРТӨӨ – ХИШИГ ӨДӨР” арга хэмжээг зохион байгуулсан.

Хүнсний аюулгүй байдал, электрон тамхи, түүний хор уршиг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2024-05-30 321
Сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 05 дугаар сарын 30-ны өдөр “Хүнсний аюулгүй байдал, электрон тамхи, түүний хор уршиг” сэдэвт хэлэлцүүлгийг ААНэгжүүдийн дунд зохион байгуулсан.

Шатрын спортын ууган мастер, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч яруу найрагч, орчуулагч Цэрэндоржийн Цэдэнжавын 111 насны ойд зориулсан өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээн

2024-05-18 418
Шатрын спортын ууган мастер, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч яруу найрагч, орчуулагч Цэрэндоржийн Цэдэнжавын 111 насны ойд зориулсан өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 6 насны ангилалтай зохион байгуулагдлаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 24-р хуралдаан хуралдлаа

2024-04-24 381
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 24-р хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэдийн оролцоотой, нээлттэй, төлөөлөгчдийн 71,4%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
khural.mn

Эрхэм зорилго

2024-03-01 204

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Ононгийн халуун рашааны хамгаалалтыг сайжруулах, цаашид менежментийг хэрхэн зохицуулах талаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2024-03-01 656
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Ононгийн халуун рашааны хамгаалалтыг сайжруулах, цаашид менежментийг хэрхэн зохицуулах талаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ононгийн халуун рашаан дээр олон талын хамтын оролцоотой уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 23-р хуралдаан

2024-02-28 426
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 23-р хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөөлөгчдийн 76%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жил, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн өдрийн хүрээнд

2024-01-13 470
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жил, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн өдрийг тохиолдуулан ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоогч АИХ-ын 411 дүгээр тойргийн депутат Цэвэгдоржийн Даваажид агсны нэрэмжит ВОЛЕЙБОЛ”-ийн тэмцээн 2024 оны 01 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны100 жил, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны32 жилийн ойн өдрийн хүрээнд

2024-01-13 502
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны100 жил, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны32 жилийн ойн өдрийн хүрээнд сумын ИТХ-аас иргэдэд Үндсэн хуулийг таниулах, сурталчлах, ойлголт өгөх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор “100 МЯНГЫН УНАЛТ” асуулт хариултыг тэмцээнийг зохион байгуулсан.

МЭНДЧИЛГЭЭ

2023-12-31 480

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 21-р хуралдаан

2023-12-22 363
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 21-р хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлөөлөгчдийн 90,4%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

"Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн

2023-12-01 440
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг "Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн" 11 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан. Тус тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 5 нийт 17 шатарчин авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн.

"Төлөөлөгчийн өдөр" зорилтот ажлын хүрээнд

2023-11-14 495
Аймгийн ИТХ-аас "Төлөөлөгчийн өдөр" зорилтот ажлын туг аялах хүрээнд залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, төлөөлөгч, иргэдийн дунд хамтын ажиллагааг бий болгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 4 багийн иргэдийн дунд "ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН"-ийг сумын ИТХ-ын төлөөлөгчид шагналын санг ивээн тэтгэж амжилттай зохион байгуулсан. 4 багийн нийт эрэгтэй, эмэгтэй 56 тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбагаа сорин өрсөлдсөн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11187
8663 / 77%
1137 / 10%
392 / 4%
995 / 9%