Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Үйл явдлын мэдээ


нийт 473

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР-өөр

2025-11-22 96
Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг ИТХ, ЗДТГ, Соёлын төв хамтран зохион байгууллаа. Тус өдрийн хүрээнд:

ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдад ГХУСАЗСЗ-өөс сургалт зохион байгууллаа

2025-11-11 111
Өөрийгөө болон бусдыг хайрлах, амьдралын үнэ цэнэ, ёс зүй төлөвшлийг эрхэмлэн, өөрийн харилцаа, хандлагаа эергээр өөрчлөх, мөн монгол хүний үнэ цэнэ, үнэт зүйл, бусдаас ялгарах онцлог, дотоод гоо сайхан, бахархлаа сэргээх урам зориг, ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор Иргэд болон ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, НТБ /Насан туршийн боловсрол/-ын багш Д.Лхагвадулам багштай хамтран сургагч ментор багш нарыг сумандаа урьж авчран сургалтуудыг амжилттай зохион байгуулсан

Аймагт ГХУСАЗСЗ-ийн "БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨЛ 2025" арга хэмжээнд оролцлоо

2025-11-10 106
Сумдын Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах зорилгоор бүсчилсэн зөвлөгөөн 11 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөдэлгэр суманд зохион байгуулагдсан.

Сумын ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан хуралдлаа

2025-11-06 98
Сумын ИТХ-ын Зөвлөлийн хуралдааныг 11 дүгээр сарын 6 -ны өдөр төлөөлөгчдийн 71.4 %-ийн ирцтэйгээр хуралдаж Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцээд сумын Засаг даргад үүрэг чиглэлийг өгч, ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдааныг 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдахаар товыг тогтоож, хэлэлцэх асуудлуудыг баталлаа

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” арга хэмжээ

2025-10-13 159
Аймгийн ИТХ-ын баримтлах бодлого чиглэл болон сумын ИТХ-ын үндсэн чиглэлд заагдсаны дагуу аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид иргэд сонгогчидтойгоо уулзах, тэдний санал хүсэлтийг сонсох, хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнах зорилгоор “ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” арга хэмжээг 10-р сарын 04, 05, 12,13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зарласан "Санхүүгийн боловсролыг дэмжих жил"-ийн хүрээнд "Тоонот баянширээт" ХЗХ байгуулагдлаа.

2025-07-06 129
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зарласан "Санхүүгийн боловсролыг дэмжих жил"-ийн хүрээнд "Тоонот баянширээт" ХЗХ байгуулагдлаа. 2025 оны 03 дугаар сарын 10-нд үүсгэн байгуулах хурал хийж, 21 гишүүн 4,2 сая төгрөгийн хувь хөрөнгөтэйгээр байгуулагдсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан 76 хувийн ирцтэйгээр хуралдлаа

2025-07-03 140
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 07 дугаар сарын 03-ны өдөр төлөөлөгчдийн 76%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороо хуралдлаа

2025-07-02 161
ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороо 7 сарын 02-ны өдөр төлөөлөгчдийн 85%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлуудын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгч, дүгнэлтийг гаргасан.

Сумын ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого, Төрийн байгуулалт, Хууль эрх зүйн бодлогын хороо хуралдлаа

2025-07-01 156
Сумын ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого, Төрийн байгуулалт, Хууль эрх зүйн бодлогын хороо 07 дугаар сарын 01-ний өдөр төлөөлөгчдийн 60%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлуудаар мэдээлэл сонсож, санал дүгнэлтийг гаргав.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 06 дугаар сарын 20-ны өдөр төлөөлөгчдийн 71%-ийн ирцтэй хуралдлаа

2025-06-20 132
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 06 дугаар сарын 20-ны өдөр төлөөлөгчдийн 71%-ийн ирцтэй хуралдаж доорх асуудлуудаар мэдээлэл сонсож сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7-р хуралдааныг товлон зарласан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

2025-06-07 120
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Гомбодоржийн Гансүх, АН-аас нэр дэвшигч Балжиннямын Ариунаа нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг хуулийн хугацаанд Сонгуулийн хорооны дарга Д.Бүдханд гардуулан өглөө. АН-аас нэр дэвшигч Б.Ариунаа нь байхгүй байгаа тул намын дарга Б.Алтангэрэл үнэмлэхийг хүлээн авсан.

"ЁОХОР ХАТАР – 2025" АРДЫН УРЛАГИЙН НААДМЫН ХАНДИВЫН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-06 108
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, Их Засаг их сургуулийн ректор, доктор, профессор Намсрайн Ням-Осорын ивээл дор "Ёохор хатар - 2025" Ардын урлагийн наадамд “ТӨЛӨӨЛӨГЧИД ДУУЛЖ БАЙНА” хандивын нээлтийн тоглолтыг сумын ИТХ-аас зохион байгууллаа. Энэхүү тоглолтын орлого болох 770,000 төгрөг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч 100,000 төгрөг, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албанаас 1,100,000 төгрөг, нийт 1,970,000 төгрөгийг "ЁОХОР ХАТАР – 2025" ардын урлагийн наадамд хандив өргөлөө.

ИТХ-ын дэргэдэх хороод хуралдлаа

2025-06-06 103
ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороо төлөөлөгчдийн 71%-ийн ирцтэйгээр , 06 дугаар сарын 06-ны өдөр Дэд бүтэц, Төсөв санхүү, Эдийн засгийн бодлогын хороо төлөөлөгчдийн 85%-ийн ирцтэйгээр тус тус хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн санал дүгнэлт гаргаж, цаашид анхаарч ажиллах талаар үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

ХЭНТИЙ АЙМАГТ ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-05 110
Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан төрийн албан хаагчдад зориулсан “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгуулагдаж, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Хууль зүйн мэргэжилтэн нар хамрагдаж сургагч багшийн гэрчилгээг гардан авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11187
8663 / 77%
1137 / 10%
392 / 4%
995 / 9%